БУЦААЛТ
& СОЛИЛЦОО
Таны худалдан авалтын туршлагыг илүү хялбар, ойлгомжтой байлгахын тулд буцаалт болон солилцооны нөхцөлийг доор дэлгэрэнгүй танилцууллаа.
24 ЦАГИЙН БУЦААЛТ & СОЛИЛЦОО
Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаалт эсвэл солилцооны хүсэлт гаргах боломжтой.
24 цагийн хугацаа захиалга өгсөн өдрөөс биш, бүтээгдэхүүн хүлээн авсан цагаас тоологдоно.
Буцаалт, солилцооны нөхцөл
- 01
Бүтээгдэхүүнийг өмсөж, хэрэглээгүй байх.
- 02
Бүтээгдэхүүний шошго / tag салгагдаагүй байх.
- 03
Бүтээгдэхүүн бохирдсон, угаасан, гэмтсэн эсвэл үнэр шингээгүй байх.
- 04
Анхны сав баглаа боодол болон дагалдах зүйлс бүрэн байх.
- 05
Бүтээгдэхүүнийг хүлээн авсан үеийн анхны нөхцөлд нь буцаах шаардлагатай.
Размер солих
Размер тохироогүй тохиолдолд боломжтой размер байгаа нөхцөлд солих боломжтой.
Солих бүтээгдэхүүний размер болон үлдэгдэлээс шалтгаалан хүсэлтийг шийдвэрлэнэ.
Гэмтэлтэй эсвэл буруу бүтээгдэхүүн
Хэрэв захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн ирсэн, эсвэл үйлдвэрлэлийн гэмтэлтэй бүтээгдэхүүн хүлээн авсан бол бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор KHALX-д мэдэгдэнэ үү.
Бид нөхцөл байдлыг шалгаж, буцаалт эсвэл солилцооны шийдлийг гаргана.
Буцаалт хэрхэн хийх вэ?
- 01
Хүсэлт илгээх
Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор KHALX-д буцаалт / солилцооны хүсэлт илгээнэ.
- 02
Бүтээгдэхүүн шалгах
Бүтээгдэхүүний нөхцөл болон буцаалтын шаардлагыг шалгана.
- 03
Буцаалт / солилцоо
Шаардлага хангасан тохиолдолд буцаалт эсвэл солилцоог шийдвэрлэнэ.
Буцаалт хүлээн авахгүй тохиолдол
Өмсөж хэрэглэсэн бүтээгдэхүүн
Шошго / tag салгасан бүтээгдэхүүн
Угаасан бүтээгдэхүүн
Бохирдсон эсвэл үнэр шингэсэн бүтээгдэхүүн
Хэрэглээний явцад гэмтсэн бүтээгдэхүүн
Анхны сав баглаа боодол болон дагалдах зүйлс дутуу бүтээгдэхүүн
24 цагийн хугацаа хэтэрсэн хүсэлт
Асуулт байна уу?
Буцаалт, солилцоотой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.
ХОЛБОО БАРИХ →